Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хакерууд АНУ-ын 134 мянган усан цэргийн хувийн мэдээллийг хулгайлжээ

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний “Navy Times” сонин 134 мянган усан цэргийн мэдээлэл алдагдсан тухай мэдээлснийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакерууд АНУ-ын 134 мянган усан цэргийн хувийн мэдээллийг хулгайлжээ
Хакерууд АНУ-ын 134 мянган усан цэргийн хувийн мэдээллийг хулгайлжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний “Navy Times” сонин 134 мянган усан цэргийн мэдээлэл алдагдсан тухай мэдээлснийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна.

Тус сонинд мэдээлснээр өнгөрсөн 10 дугаар сард тэнгисийн цэргийн хүчнийхэнд үйлчилдэг "Хэвлэт пакарт интерпрайс сервисэс" компани үл мэдэгдэх этгээдүүд компьютерт нь нэвтэрч нийт 134186 усан цэргийн мэдээллийг хулгайлсан гэж мэдэгдсэн байна. Үүнд тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан, одоо алба хааж байгаа усан цэргүүдийн нэр овог, гэрийн хаяг болон нийгмийн даатгалынх нь дугаар зэрэг мэдээллүүд багтаж буй юм байна.

Одоогоор мэдээллийн энэ санд хэн, ямар арга замаар нэвтэрснийг тодруулахаар ажиллаж байгаа ч тодорхой үр дүн гараагүй байгаа аж. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний дэд адмирал Роберт Берк энэ мэдээллийг батлаад болсон хэрэг явдлыг онцгойлон нягталж мөрдөн шалгаж байгааг мэдэгдсэн байна.

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний дотоод сүлжээ ийнхүү анх удаагаа халдлагад өртсөн тохиолдол энэ биш гэдгийг хэвлэлүүд сануулж байна. Өмнө нь 2023 онд мэдээллийн санд Ираний хакерууд нэвтэрсэн гэж мэдээлж байсан юм байна.

Хуваалцах