Хакерууд Армены төв банкны сүлжээг эвджээ
Азербайжаны “Anti-Armenia Team” хакерийн бүлэглэл арваннэгдүгээр сарын 10-нд Армен улсын Төв банкны сүлжээг эвдэж, нэвтэрснээ нийтэд зарлалаа.
Мэдээллийн алба

Азербайжаны “Anti-Armenia Team” хакерийн бүлэглэл арваннэгдүгээр сарын 10-нд Армен улсын Төв банкны сүлжээг эвдэж, нэвтэрснээ нийтэд зарлалаа. Хорлон сүйтгэгчийн мэдэгдэж байгаагаар, "Тэд 2.4 ГБ багтаамжтай конфиденциаль мэдээлэл /удирдлагуудын албан болон хувийн мэдээлэл/ авч чадсан байна. Мөн банкны сүлжээг эвдсэнээ баталгаажуулж нилээд хэсэг зураг нийтэлсний дотор тус банкны тэргүүн Артур Джавадяны банкны картууд болон Англи улсын Кембриджийн их сургуульд сурч буй түүний охин Анна Джавадяны сургалтын төлбөрийг хийсэн баримтууд багтжээ.
Хакерууд Артур Джавадяны ажлын компьютерын дэлгэц дээрх зураглалууд /скриншот/, өөрийнх нь албан бус байдлаар авахуулсан фото зурагнууд, өнгөрсөн оны сүүлчээр харилцсан захидлуудыг өөрсдийн бүлгийн anti-armenia.org цахим хуудаснаа дэлгэжээ. Энэхүү “Anti-Armenia Team" бүлэглэл нь Армений сүлжээг эвдлэх чиглэлээр мэргэшсэн” хэмээн олон нийтэд сурталчлахын зэрэгцээ өнгөрсөн сард хакер бүлэглэлийнхээ үүссэний гурван жилийн ойгоор Армен улсын 40 гаруй цахим хуудсыг хакердсанаа тэмдэглэсэн байна.


















