Хакерууд Өмнөд Солонгосын цөмийн энергийн системд халджээ
Сөүлийн прокурорын газраас “Өмнөд Солонгосын “Korea Hydro and Nuclear Power” гидро, цөмийн энергийн компанийн системд хакерууд халдсан ч чухал бус мэдээллийг хулгайлсан байсан” гэж мэдээллээ.
Мэдээллийн алба

Сөүлийн прокурорын газраас “Өмнөд Солонгосын “Korea Hydro and Nuclear Power” гидро, цөмийн энергийн компанийн системд хакерууд халдсан ч чухал бус мэдээллийг хулгайлсан байсан” гэж мэдээллээ. Тодруулбал, хакерууд АЦС-уудын зураг төсөл, цацрагийн хэмжээний үнэлгээ, цахилгаан дамжуулах шугамын мэдээллийг хулгайлсан гэнэ.
Тус улсын зүгээс хакеруудын болзошгүй халдлагаас хангалттай хамгаалагдсан гэж мэдээлсэн юм. Харин мөрдөн шалгах албаныхан хакерын “IP” хаягийг олсон ч энэ хаягийг эзэмшигч нь “хаягаа хакердуулсан” гэж мэдүүлсэн байна.


















