Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хахууль авсан Гаалийн ажилтанд ял оноов

Иргэн Д.Энхтулга нь Хонгконг-Улаанбаатарын чиглэлийн агаарын хөлгөөр зорчиж Буянт-Ухаа боомтоор их хэмжээний гар утас оруулж ирэх үед нь Гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдорж 800 мянган төгрөгийн хахууль авч, улсад 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүж түүнд хоёр жилийн хорих ял оно

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хахууль авсан Гаалийн ажилтанд ял оноов
Хахууль авсан Гаалийн ажилтанд ял оноов. Зураг: МҮОНРТ

Иргэн Д.Энхтулга нь Хонгконг-Улаанбаатарын чиглэлийн агаарын хөлгөөр зорчиж Буянт-Ухаа боомтоор их хэмжээний гар утас оруулж ирэх үед нь Гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдорж 800 мянган төгрөгийн хахууль авч, улсад 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүж түүнд хоёр жилийн хорих ял оноожээ. Түүнчлэн төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хассан байна.

Мөн иргэн Д.Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2, 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял тус тус оноов. Иргэн Б.Очирхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, иргэн Ю.Эрдэнэчимэгийг цагаатгаж, П.Нямдоржийн хээл хахуульд авсан 800 мянган төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Хуваалцах