Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакүхо аварга цолтнуудыг даваагаараа тэргүүлж эхэллээ

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Харү башё өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр эхний барилдаандаа өвдөг шороодоод байсан Хакүхо, Какүрю нар учраа бөхөө давлаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакүхо аварга цолтнуудыг даваагаараа тэргүүлж эхэллээ
Хакүхо аварга цолтнуудыг даваагаараа тэргүүлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Харү башё өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр эхний барилдаандаа өвдөг шороодоод байсан Хакүхо, Какүрю нар учраа бөхөө давлаа. Харин 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдэж байгаа Окиноумитэй барилдаж давснаар хоёр даваатай боллоо.

Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн нэгээс барилдаж байгаа Котоюкитэй барилдаж ошидаши мэрээр давж, Харү башёгийн эхний даваагаа авсан нь бас нэгэн шинэ дээд амжилтад хүргэлээ. Тэрбээр аварга цолтой 53 башё барилдахдаа 671 дэх ялалтаа байгуулж, ёкозүна Китаноумигийн 63 башёд үзүүлж байсан дээд амжилтыг эвдлээ.

Өнөөдөр Хакүхо маэгаширагийн нэгээс барилдаж байгаа Такаясүтэй, Харүмафүжи маэгаширагийн нэгээс барилдаж байгаа Котоюкитэй барилдах бол Какүрю аварга маэгаширагийн хоёроос барилдаж байгаа Окиноумитэй барилдана.

Хуваалцах