Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакүхо, Харумафүжи нар даваагаа ахиуллаа

Японы мэргэжлийн сүмогийн холбооны арваннэгдүгээр сарын башё буюу Кюшү башёгийн тав дахь өдрийн барилдаан болж дууслаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакүхо, Харумафүжи нар даваагаа ахиуллаа
Хакүхо, Харумафүжи нар даваагаа ахиуллаа. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн холбооны арваннэгдүгээр сарын башё буюу Кюшү башёгийн тав дахь өдрийн барилдаан болж дууслаа. Макүүчи буюу дээд зиндааны тэргүүн бөх 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Аоямитай барилдаж уватенаги мэхээр тав дахь учраагаа давснаар башёг тэргүүлж байгаа бол 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Окиномитэй барилдаж шитатенаги мэхээр давж дөрвөн даваа нэг унаатай боллоо.

Харин 71 дэх ёкозүна Какарю М.Ананд секиваки Миогирютэй барилдаж унасан байна. Тэрбээр гурван даваа, хоёр унаатай болсон байна. Өнөөдөр Хакүхо Тоёоношиматай, Харумафүжи комосүби Ёшиказитэй, Какарю Окиномитэй тус тус барилдана.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 5-0
Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 4-1
Ёкозүна Какарю М.Ананд 3-2
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-2
Маэгашира 1 Ичиножу А.Ичинноров 0-5
Маэгашира 7 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 2-3
Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-2

Хуваалцах