Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Соёл, спорт

Хакүхо М.Даваажаргал Энхо Акире нарын бичлэг олныг гайхашруулж байна

Тэрээр 168 см өндөр 99 кг жинтэй ч сумогийн их аваргуудын нэг болох 192 см өндөр, 158 кг жинтэй Хакүког ялсан нь шуугиан тарьжээ. Мөн уран мэхээр нисэлттэй унагасан нь бүр ч олныг гайхшруулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакүхо М.Даваажаргал Энхо Акире нарын бичлэг олныг гайхашруулж байна
Хакүхо М.Даваажаргал Энхо Акире нарын бичлэг олныг гайхашруулж байна. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндааны тэмцээнээс хамгийн үзүүштэй барилдааныг япон бөх Энхо Акире үзүүлсэн хэмээн бичиж байна.

Тэрээр 168 см өндөр 99 кг жинтэй ч сумогийн их аваргуудын нэг болох 192 см өндөр, 158 кг жинтэй Хакүког ялсан нь шуугиан тарьжээ. Мөн уран мэхээр нисэлттэй унагасан нь бүр ч олныг гайхшруулжээ.

Их аваргыг ялсан Энхо Акире “би энэ барилдааныг хэзээ ч мартахгүй” хэмээн сэтгэл хөдлөн хэлжээ. Барилдааныг бичлэгийг одоогоор 3,4 сая хүн үзээд байна. Олон хүн Хакухог их аварга цолондоо эрдэн биеэр жижиг бөхийг илт басаад сайн сургамж авлаа хэмээн бичжээ.

Хуваалцах