Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар энэ удаагийн башёг өнжих үү

Гэвч энэ башёд их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар энэ удаагийн башёг өнжих магадлалтайг баттай эх сурвалж мэдээллэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар энэ удаагийн башёг өнжих үү
Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар энэ удаагийн башёг өнжих үү. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн намрын “Аки” башё ирэх ням гарагт Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэлнэ.

Таманой дэвжээний багш, бөхчүүд гээд нийтдээ 19 хүн шинэ коронавирусний халдвар авсан ч Японы сүмогийн холбооноос намрын башёг зохион байгуулахаа мэдэгджээ.

Гэвч энэ башёд их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар энэ удаагийн башёг өнжих магадлалтайг баттай эх сурвалж мэдээллэв.

Хэрвээ тэд өнжвөл сүүлийн 37 жилийн түүхэнд анх удаа ёкозүна цолтой бөх барилдахгүй башё болох юм.

Хакүхогийн хувьд өнгөрсөн зуны башёд баруун өвдгөндөө, Какүрюү тохойндоо гэмтэл авч башёг орхисон билээ.

Хуваалцах