Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакүхо найман даваатай башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмогийн холбооны арваннэгдүгээр сарын башё буюу Күюшү башёгийн найм дахь өдрийн барилдаан болж дууслаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакүхо найман даваатай башёг тэргүүлж байна
Хакүхо найман даваатай башёг тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн холбооны арваннэгдүгээр сарын башё буюу Күюшү башёгийн найм дахь өдрийн барилдаан болж дууслаа. Найман өдрийн дараах байдлаар 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал секиваки Мёокирютэй барилдаж ошидаши мэхээр найм дахь учраагаа давснаар башёг ганцаараа тэргүүлж байна.

Харин 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж Тоёоношиматай, барилдаж ёрокири мэхээр давж долоон даваа, нэг унаатай болсон бол озеки Котошогекү, Кисеносато нар удаалж байна. 71 дэх ёкозүна Какарю М.Анандын хувьд өчигдөр комосүби Точиношинтэй барилдаж давснаар зургаан даваа, хоёр унаатай удаалж байна.

Өнөөдөр Хакүхо озеки Гойэдотой, Харумафүжи Икойтой, Какарю секиваки Точиозантай тус тус барилдана.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0
Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 7-1
Ёкозүна Какарю М.Ананд 6-2
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-4
Маэгашира 1 Ичиножу А.Ичинноров 2-6
Маэгашира 7 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 5-3
Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-4
Маэгашира 16 Асасикирю Б.Дашням 2

Хуваалцах