Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халаалттай, амрах өрөөтэй тохилог ТҮЦ ажиллана

Нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд “КИГ” компани “Киоск” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Тус компаний монголын эрс тэс уур амьсгалд тохируулан хүнсний, сонины гэсэн хоёр төрлийн киоскийг БНХАУ-д захиалгаар хийлгэж байгаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халаалттай, амрах өрөөтэй тохилог ТҮЦ ажиллана
Халаалттай, амрах өрөөтэй тохилог ТҮЦ ажиллана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд “КИГ” компани “Киоск” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Тус компаний монголын эрс тэс уур амьсгалд тохируулан хүнсний, сонины гэсэн хоёр төрлийн киоскийг БНХАУ-д захиалгаар хийлгэж байгаа. Тэгвэл эхний хоёр төрлийн “Киоск” ирж III эмнэлэгийн автобусны буудал, “Ард” кинотеатрын дэргэд тус тус байрлуулжээ. Орчин үеийн стандартад нийцсэн зэвэрдэггүй ган металл бүхий 18.5 ам метр талбайтай, био жорлон, амрах өрөө, шалны халаалт, гэрэл цахилгааныг цогцоор нь шийдсэн эл киоск ирэх 7 хоногт 45 ширхэг ирэх гэнэ. Хүнсний “Киоск” 26 орчим сая төгрөгийн үнэтэй бөгөөд “Хас лизинг” компанитай хамтран лизингээр олгох юм байна. Харин сонины “Киоск”-ийн үнийг тогтоогоогүй байгаа аж.

Хуваалцах