Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энгийн хувцастай алба хаагчид эргүүл хийнэ
“Амар байна уу" үзэсгэлэн худалдааны үеэр цагдаагийн алба хаагчид гэмт хэргээс зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана.
Мэдээллийн алба

“Амар байна уу" үзэсгэлэн худалдааны үеэр цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлнэ.
Камерын хяналтыг сайн хангаж, хяналтыг сайжруулж байгаа аж.
Үзэсгэлэнгийн үеэр цагдаагийн алба хаагчид эргүүл хийх бөгөөд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энгийн хувцастай алба хаагчид эргүүл хийнэ.
Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдааны үеэр халаасны хулгайн гэмт хэрэг их гарчээ.
Иймээс энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллах юм байна. Мөн олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээллийг тухай цаг бүрт нь хүргэнэ.
Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа иргэд, аж ахуйн нэгж болон үйлчлүүлж байгаа иргэд гэмт хэрэг зөрчил болон халаасны хулгайн гэмт хэргээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


















