Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халагдсан түрүүч, байлдагчдыг хүлээн авах ажил эхэллээ

Нийслэлийн Засаг даргын “2014 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажил Баянзүрх дүүрэгт эхэллээ.

НБ
Нийслэлийн Баянзүрх дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халагдсан түрүүч, байлдагчдыг хүлээн авах ажил эхэллээ
Халагдсан түрүүч, байлдагчдыг хүлээн авах ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын “2014 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан түрүүч, байлдагчдыг хүлээн авах ажил Баянзүрх дүүрэгт эхэллээ.

Баянзүрх дүүргийн хувьд энэ жилийн II ээлжийн цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг дүүргийн 53 дугаар сургууль дээр зохион байгуулна. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байранд очихыг Баянзүрх дүүргийн Цэргийн штабаас сануулж байна.

Хуваалцах