Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халамж тэтгэмжийн бодлогоос зайлсхийж хөдөлмөр эрхлэх, бодит оролцоог нь нэмэгдүүлэх хэрэгтэй

Өмнөговь аймагт 2400 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэд халамж тэтгэмж гэхээс илүү бидний ажиллах, хөдөлмөр эрхлэх улмаар оролцоог дэмжих хэрэгтэйг онцолж байна. Тэдний төлөөлөл Уранзул эмэгтэй ШУТИС-ийг механик инженер мэргэжлээр төгссөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халамж тэтгэмжийн бодлогоос зайлсхийж хөдөлмөр эрхлэх, бодит оролцоог нь нэмэгдүүлэх хэрэгтэй
Халамж тэтгэмжийн бодлогоос зайлсхийж хөдөлмөр эрхлэх, бодит оролцоог нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймагт 2400 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэд халамж тэтгэмж гэхээс илүү бидний ажиллах, хөдөлмөр эрхлэх улмаар оролцоог дэмжих хэрэгтэйг онцолж байна. Тэдний төлөөлөл н.Уранзул эмэгтэй ШУТИС-ийг механик инженер мэргэжлээр төгссөн. Өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан ажил байдлын арвин туршлагатай. 2019 оноос Өмнөговь политехник коллежийн сургалтын албанд ажилд орсон. Хуулийн дагуу богиносгосон цагаар ажилладаг. Ажиллах орчин нөхцөл хүртээмжтэй орчин бүрдсэн. Тухайлбал налуу шат, тусгай нойл зэргийг бий болгосон нь ажил хөдөлмөр эрхлэхэд таатай байдаг гэнэ. Түүнд өдөр бүр хувийн туслах шаардлагатай ба хамт олон нь нэг нэг өдрөөр дааж хувийн туслах үйлчилгээг үзүүлдэг.

Өмнөговь политехник коллеж нь тун удахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ур чадвар олгох тусгайлсан сургалтыг явуулж эхлэх юм. Урт болоод богино хугацааны сургалтад тэд хамрагдсанаар ажилд орох, хөдөлмөр эрхлэх боломж нэмэгдэнэ.Түүнчлэн төрийн байгууллагууд халамжийн бодлогоос илүүтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлийг сайжруулж, оролцоог нь дэмжих, байгууллага бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжтэй орчинг бий болгохыг тэд уриалж байна.

Өмнөговь аймаг дахь Монголын мэдээ сувгийн сурвалжлагч А.Үүрийнтуяа

Хуваалцах