Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халамжийн төвийн мэдээллийн сантай болно

Манай улсын хэмжээнд 39 халамж үйлчилгээний төвд 1098 хүүхэд халамжлагдаж байна. Тэдний дунд иргэний бичиг баримтгүй хүүхэд олон байдаг гэнэ.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халамжийн төвийн мэдээллийн сантай болно
Халамжийн төвийн мэдээллийн сантай болно. Зураг: МҮОНРТ

Манай улсын хэмжээнд 39 халамж үйлчилгээний төвд 1098 хүүхэд халамжлагдаж байна. Тэдний дунд иргэний бичиг баримтгүй хүүхэд олон байдаг гэнэ. Тийм учраас хүүхдүүдийг бичиг баримтжуулж, халамжийн төвийн нэгдсэн мэдээллийн санг байгуулах ажлыг Хүүхдийн төлөө үндэсний газраас хийж эхэллээ. Ингэснээр бүх халамж, асрамжийн төвийн хүүхдүүдийн нийт мэдээлэл, шилжилт хөдөлгөөнийг хянах боломжтой болох бөгөөд мэдээллийг нэгтгэсэн програмттай болно гэнэ.

Хуваалцах