Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Халдлага үйлдэгсдийн гэрээс их хэмжээний зэр зэвсэг олдов

АНУ-ын Калифорни мужийн Сан-Бернардино хот дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчилдэг төвд халдаж, 14 хүний аминд хүрсэн эхнэр, нөхөр хоёрыг цагдаа нар өчигдөр илрүүлж, устгасан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдлага үйлдэгсдийн гэрээс их хэмжээний зэр зэвсэг олдов
Халдлага үйлдэгсдийн гэрээс их хэмжээний зэр зэвсэг олдов. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Калифорни мужийн Сан-Бернардино хот дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчилдэг төвд халдаж, 14 хүний аминд хүрсэн эхнэр, нөхөр хоёрыг цагдаа нар өчигдөр илрүүлж, устгасан. Тэдний гэрт хийсэн нэгжлэгээр их хэмжээний зэр зэвсэг олдсоныг холбогдох албаныхан мэдээлж байна.

Эдгээрийн дунд 12 ширхэг тэсрэх бөмбөг, мөн бууны олон мянган сум байжээ. Лхагва гарагийн халдлагыг үйлдсэн этгээдүүд болох Пакистан гаралтай 28 настай Сайед Ризван Фарук болон 26 настай Ташфин Малик нар цагдаа нарын эсрэг гал нээн, улмаар буудалцааны үеэр алагдсан юм. Харин нэгжлэгээр илрүүлсэн эдгээр баримт нотолгооноос үзвэл хосуудын үйлдсэн халдлага террорист ажиллагаа байж болзошгүй, мөн тэд нэмж халдлага үйлдэхээр зэхэж байсан гэж Америкийн Холбооны мөрдөх товчоо дүгнэж байна.

Иймээс тэднийг аль нэг террорист бүлэг, тэр дундаа Парисын халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой эсэхийг цаашдын мөрдөн шалгалтаар тогтооно гэдгээ холбогдох албаныхан хэлж байна. Лхагва гарагт болсон энэ халдлага 2013 оноос хойших хамгийн олон хүний амийг авч одсон зэвсэглэсэн халдлагад тооцогдож байна. Халдлагын үеэр амь үрэгдсэн 14 хүний хэн болохыг тогтоож дууссан, хохирогчид 26-60 насныхан байсан талаар цагдаа нар мэдээлжээ.

Хуваалцах