Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Халдлага үйлдсэн этгээдүүд амиа егүүтгэжээ

Бразилд зэвсэгтэй 2 этгээд сургууль дотор гал нээж, 8 хүний аминд хүрчээ. Сан-Пауло хотын зах дахь сургуульд лхагва гарагийн өглөө болсон хэргийн дараа гал нээсэн 2 хүн өөрсдийгөө буудан хөнөөсөн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдлага үйлдсэн этгээдүүд амиа егүүтгэжээ
Халдлага үйлдсэн этгээдүүд амиа егүүтгэжээ. Зураг: МҮОНРТ

Бразилд зэвсэгтэй 2 этгээд сургууль дотор гал нээж, 8 хүний аминд хүрчээ. Сан-Пауло хотын зах дахь сургуульд лхагва гарагийн өглөө болсон хэргийн дараа гал нээсэн 2 хүн өөрсдийгөө буудан хөнөөсөн байна. Тэд Сузано гэдэг улсын сургууль руу халдахдаа нүүрэндээ маск зүүсэн байжээ. Буудаж эхлэх үед орон нутгийн цагаар өглөө 9 цаг 30 минут болж байсан байна. Энэ үеэр сургуулийн завсарлагааны цаг болж байжээ.

Цагдаагийнхны мэдээлснээр нас барсан 8 хүний 5 нь сурагч 3 нь багш нар байсан байна. мөн 10 гаруй хүн шархадсан байна. Халдсан сургуулийн хувьд 6-аас 18 насны мянга орчим сурагчтай сургууль байна. Мөн цагдаагийнхны хэлснээр гал нээсэн 2 хүн 17, 25 настай бөгөөд энэ сургуульд сурч байсан юм байна. Тэд гал нээхдээ 2 өөр зэвсэг ашиглажээ. Халдлагын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж эхэлжээ.

Хуваалцах