Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Халдлага үйлдсэн хэрэгтний зургийг нийтлэхийг зөвшөөрчээ

Шинэ Зеландын Крайсчерчийн тойргийн шүүхээс өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд хотын лалын хоёр сүмд халдлага үйлдэж, 51 хүний аминд хүрсэн Бернтон Харрисон Таррантын гэрэл зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэхийг зөвшөөрлөө.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдлага үйлдсэн хэрэгтний зургийг нийтлэхийг зөвшөөрчээ
Халдлага үйлдсэн хэрэгтний зургийг нийтлэхийг зөвшөөрчээ. Зураг: МҮОНРТ

Шинэ Зеландын Крайсчерчийн тойргийн шүүхээс өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд хотын лалын хоёр сүмд халдлага үйлдэж, 51 хүний аминд хүрсэн Бернтон Харрисон Таррантын гэрэл зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэхийг зөвшөөрлөө. Энэ тухай “Сидней Морнинг Херальд” сонинд мэдээлсэн байна.

Шүүхийн гаргасан энэ зөвшөөрлийн дагуу хэвлэлүүд одоо Таррантын гуравдугаар сарын 16-нд Крайстчерчийн шүүхэд анх удаа оролцсон гэрэл зургийг нүүрийг нь халхлахгүйгээр тавих боломжтой болж байгаа юм. Өмнө нь шүүхийн шийдвэрээр сэжигтний нүүрийг далдалж гаргадаг байжээ.

Крайстчерчийн лалын сүмд гарсан алан хядах ажиллагаатай холбоотой дараагийн шүүх хуралдаан энэ сарын 14-нд болно. Таррантыг хүний амийг хөнөөсөн, хөнөөх оролдлого хийсэн, түүнчлэн алан хядах ажиллагаа үйлдсэн зэрэг зүйл заалтаар буруутгаж байгаа юм. Шүүгчид шүүх танхимд биечлэн орж ирэх боломжгүй тул мэдүүлгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан өгөх нь тодорхой болсон байна. Харин шүүгчийн асуултад хорихын өрөөнөөс видео бичлэгээр хариулна.

Шинэ Зеландын Крайстчерч хотын лалын хоёр сүмд гуравдугаар сарын 15-нд буудалцаан гарч, 51 хүн амиа алдаж, 50 хүн шархадсан билээ. Энэ халдлагыг Австралийн иргэн, 28 настай Брентон Таррант үйлдсэн юм. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн гарсан хэргийг алан хядах ажиллагаа гэж нэрлэжээ.

Таррант лалын нэг сүм рүү дайрахдаа бичлэг хийж, олон нийтийн сүлжээгээр шууд цацсан юм. “Фэйсбүүк”-ийн хэвлэлийн албаны мэдээлснээр алан хядах ажиллагаанаас хойш 24 цагийн дотор Крайстчерчийн буудалцааныг бичиж авсан 1.5 сая гаруй бичлэг устгасан гэжээ.

Хуваалцах