Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Халдлагад өртсөн “Шарли Эбдо” сэтгүүл 3 сая хувиар хэвлэгдэнэ

“Шарли Эбдо” сэтгүүлийн редакци маргааш хэвлэгдэн гарах шинэ дугаарынхаа хавтсан дээр зөнч Мохаммедийг “Би бол Шарли” гэсэн лоозон барьснаар дүрсэлсэн шог зураг тавих гэнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдлагад өртсөн “Шарли Эбдо” сэтгүүл 3 сая хувиар хэвлэгдэнэ
Халдлагад өртсөн “Шарли Эбдо” сэтгүүл 3 сая хувиар хэвлэгдэнэ. Зураг: МҮОНРТ

“Шарли Эбдо” сэтгүүлийн редакци маргааш хэвлэгдэн гарах шинэ дугаарынхаа хавтсан дээр зөнч Мохаммедийг “Би бол Шарли” гэсэн лоозон барьснаар дүрсэлсэн шог зураг тавих гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Парист болсон цуврал халдлагад амь үрэгдсэн сэтгүүлчид, цагдаа нар болон барьцааны хүмүүстэй эв санааны нэгдлээ илэрхийлж Франц болон дэлхийн бусад улсад жагсагчид энэ үгийн дор жагссан билээ.

Ногоон дэвсгэр дээрх сахалтай эрэгтэй хүний нүүрэн дээгүүр нулимс урсаж байгаагаар энд дүрсэлсэн бол, хуудасны дээд талд “Бүгдийг өршөөнө” гэж томоор бичсэн байх гэнэ. Сэтгүүлийн шинэ дугаар маргааш буюу нэгдүгээр сарын 14-ний лхагва гарагт худалдаанд гарна.

Халдлагад өртсөн “Шарли Эбдо” 7 хоног тутмын шог сэтгүүл дараагийн дугаараасаа эхлэн 3 сая хувиар гарах юм. Урьд нь 60 мянган хувь хэвлэгддэг байсан сэтгүүлийг энэ удаад 1 сая хувь гарна гэж өмнө нь мэдээлж байсан юм. Сэтгүүлийн Парис дахь редакцийн байранд нэгдүгээр сарын 7-нд хоёр исламист этгээд халдаж 12 хүний аминд хүрсний дотор сэтгүүлийн ерөнхий редактор, мөн Францдаа нэртэй хэд хэдэн шог зураачид байсан юм.

Хуваалцах