Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Халдлагад өртөж амиа алдсан цэргүүдийн тоо 28-д хүрчээ

Нигер улсад энэ сарын 14-нд цэргүүд рүү дайрсан халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Пүрэв гарагийн байдлаар халдлагад өртөж амиа алдсан цэргүүдийн тоо 28-д хүрээд байна

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдлагад өртөж амиа алдсан цэргүүдийн тоо 28-д хүрчээ
Халдлагад өртөж амиа алдсан цэргүүдийн тоо 28-д хүрчээ. Зураг: МҮОНРТ

Нигер улсад энэ сарын 14-нд цэргүүд рүү дайрсан халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Пүрэв гарагийн байдлаар халдлагад өртөж амиа алдсан цэргүүдийн тоо 28-д хүрээд байна гэж Нигерийн Аюулгүйн хүчнээс мэдээлсэн байна.

Мягмар гарагт Тиллабери бүсэд Нигерийн цэргийн цуваа руу алан хядагчид дайрсан юм. Цэргүүд тухайн үед Нигерийн нийслэл Ниамейгаас хойш 50 км-т оршдог хорих газарт халдлага үйлдсэн дайчдыг мөшгөж байсан юм. Халдлагын хариуцлагыг “Исламын улс” алан хядах бүлэглэл хүлээсэн байна.

Нигер улсын Тиллабери бүсэд сүүлийн жилүүдэд хүчнийхэн болон дайчдын хооронд байнга мөргөлдөөн гарах болсон юм.

Хуваалцах