Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Халдлагатай холбогдуулан Пакистан улс Энэтхэгийн талд анхааруулга өглөө

Энэтхэгийн хойд бүс нутаг Кашмирт болсон халдлагатай холбогдуулан Пакистан улс Энэтхэгийн талд анхааруулга өглөө. Хэрэв Энэтхэгийн цэрэг манай улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулбал хариуг нь

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдлагатай холбогдуулан Пакистан улс Энэтхэгийн талд анхааруулга өглөө
Халдлагатай холбогдуулан Пакистан улс Энэтхэгийн талд анхааруулга өглөө. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн хойд бүс нутаг Кашмирт болсон халдлагатай холбогдуулан Пакистан улс Энэтхэгийн талд анхааруулга өглөө. Хэрэв Энэтхэгийн цэрэг манай улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулбал хариуг нь барина хэмээн Пакистаны ерөнхий сайд Имран Хан мэдэгджээ. Тэрээр Кашмирт болсон халдлагад Пакистаны тал оролцсон гэх Энэтхэгийн талын сэжиг таамагт нотолгоо хэрэгтэй гэсэн байна.

Өнгөрөгч 7 хоногийн пүрэв гарагт Энэтхэгийн хойд бүс нутаг Кашмирт Энэтхэгийн цэргийн цуваанд амиа золиослогч этгээд халдсаны улмаас 40 гаруй цэрэг амиа алдсан. Энэ нь хамгийн олон цэрэг амиа алдсан тохиолдолд тооцогдож байгаа тул Энэтхэгийн талаас Пакистаныг буруутган, эдийн засаг дипломатын арга хэмжээ авч байгаа юм.Тодруулбал, Пакистантай худалдааны тааламжтай харилцаатай байдгаа цуцалж, гаалийн татвараа 200 хувьд хүргэж өсгөөд байна. Мөн Талууд харилцан дипломатуудаа татаж байна.

Энэтхэгийн талаас Кашмир бус нутагт нь байдаг цэргийн салан тусгаарлагчдыг дэмждэг хэмээн Пакистаныг буруутгасаар ирсэн юм.

Хуваалцах