Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Халдлагыг хяналтандаа авч чаджээ

Кенийн нийслэл Найроби хотын худалдааны төвийг барьцаалсан этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоож, хяналтандаа авсан гэж тус улсын дотоод хэргийн яамнаас мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдлагыг хяналтандаа авч чаджээ
Халдлагыг хяналтандаа авч чаджээ. Зураг: МҮОНРТ

Кенийн нийслэл Найроби хотын худалдааны төвийг барьцаалсан этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоож, хяналтандаа авсан гэж тус улсын дотоод хэргийн яамнаас мэдээлж байна. Гэмт хэрэгтнүүдээс дотор нуугдаж үлдсэн байж болзошгүй тул худалдааны төвийн байрыг нэг бүрчлэн нэгжиж байгаа аж. Нийт 62 хүний аминд хүрч, 170 гаруй хүнийг шархдуулсан уг халдлагыг хөрш Сомали улсын Исламын Ал-Шабаб бүлэглэлийн дээрэмчид үйлдсэн гэж Кенийн засгийн газар үзэж байна. Аюулгүйн албаныхан барьцаалагдсан иргэдийг аврах ажиллагааг ням гаригийн үд дундаас эхлэн зохион байгуулж, олон цагийн турш тэмцэлдсэний дүнд хяналтыг гартаа авч чаджээ. Буудалцааны үеэр аврах багийн гурван цагдаа амь үрэгдсэн юм.

Хуваалцах