Халдлагын улмаас 10 хүн бэртжээ
Францийн Нант, Дижон, Тур хотуудад гурван өдөр дараалан халдлага гарлаа.
Мэдээллийн алба

Францийн Нант, Дижон, Тур хотуудад гурван өдөр дараалан халдлага гарлаа. Өчигдөр Нант хотод автомашин жолоодсон эрэгтэй шинэ жилийн үзэсгэлэн худалдаа хийж байсан захад халдлага үйлдэж, 10 хүнийг бэртээжээ. Хохирогчдын тавынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Харин халдлага хийсэн залуу өөрийгөө хэд хэдэн удаа хутгалж, амиа егүүтгэсэн байна.
Мөн Дижон хотод дээрхтэй адил халдлага гарч, явган хүний замаар явж байсан 11 хүнийг бэртээсэн юм. Тус халдлагыг үйлдэгч “Аллах акбар” хэмээн арабаар хашгирч байсан бөгөөд түүнийг цагдаагийн байгууллага саатуулсан байна.


















