Халдвар хамгааллын дүрмээ сахихгүй бол хатуу хөл хорио тогтоохоос аргагүй нөхцөлд хүрнэ
Монгол Улсад БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн "Астразенека", БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн "Веросел", ОХУ-ын "Спутник Ви" гэсэн гурван төрлийн вакцинаас
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд тэргүүтэй хүмүүс вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй шинэ долоо хоногийн өглөөний уулзалтаа хийсэн байна.
Уулзалтаар вакцинжуулалтын явцын нөхцөл байдал, хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт зэрэг асуудлуудаар мэдээлэл сонсжээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн "Астразенека", БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн "Веросел", ОХУ-ын "Спутник Ви" гэсэн гурван төрлийн вакцинаас нийтдээ 474 тун вакцин оруулж ирснээс 209 мянган хүн эдгээр гурван вакцинаас тариулаад байна.


















