Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Халдвар тархах эрсдэл бүхий хороодыг танилцуулж байна

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний баг “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдвар тархах эрсдэл бүхий хороодыг танилцуулж байна
Халдвар тархах эрсдэл бүхий хороодыг танилцуулж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний баг “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагын тооцоолж байгаа билээ.

Тус багийн тусгай аргачлалаар тооцоолж гаргасан халдвар тархах магадлалтай хороодыг танилцуулж байна.Үүнд,

- Баянгол дүүргийн 2, 3, 5, 6, 7, 11, 19, 20, 24, 25 дугаар хороо,

- Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 6, 8, 12, 14, 15, 16, 18, 19, 22, 25, 26 дугаар хороо,

- Чингэлтэй дүүргийн 2, 3, 4, 6, 8, 9, 13, 16, 18, 19 дугаар хороо,

- Сүхбаатар дүүргийн 2, 3, 6, 9, 11, 15 дугаар хороо,

- Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 10, 11, 12, 15, 16, 17, 18, 19, 20, 21 дүгээр хороо,

- Сонгинохайрхан дүүргийн 2, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 15, 16, 18, 19, 20, 26, 27, 29, 30, 33, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар илрэх магадлал өндөр гэж гарчээ.

Хуваалцах