Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халдваргүйтгэл дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн 9 дүүргийн орон сууц, гэр хорооллын дундах нарийн зам,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдваргүйтгэл дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
Халдваргүйтгэл дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн 9 дүүргийн орон сууц, гэр хорооллын дундах нарийн зам, гудамж талбай, тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж бүхий амралтын талбай, бохирдол ихтэй булан тохой, үерийн хамгаалалтын далан сувгийн халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий 14 байгууллагатай гэрээ байгуулж эхлүүллээ.

Хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт өдөр бүр нэгэн зэрэг явганаар халдваргүйтгэлийн ажлыг хороо, хэсгийн ахлагчийн хяналтан дор явуулж байна. Халдваргүйтгэл дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Хуваалцах