Халдваргүйтгэл хийлгүүллээ
Коронавиурст халдвар /Ковид-19/ халдвараас сэргийлэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагуудад өгсөн зөвлөмж, мэдэгдлийн хүрээнд аймгийн төвийн нийт 84 байгууллага, аж ахуйн нэгж 71
Мэдээллийн алба

Коронавиурст халдвар /Ковид-19/ халдвараас сэргийлэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагуудад өгсөн зөвлөмж, мэдэгдлийн хүрээнд аймгийн төвийн нийт 84 байгууллага, аж ахуйн нэгж 71745м2 талбайд тусгай зөвшөөрөл бүхий ахуйн шавж мэрэгч устгах, халдвартгэлийн байгууллагаар урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлгүүлсэн байна.
Үүнд:
Хүнсний байгууллага-13450 м2, эрүүл мэндийн байгууллага-7490 м2, боловсролын байгууллага-15550 м2, бусад үйлчилгээний байгууллагууд 9950 м2, Өлгий сумын нийтийн эзэмшлийн гудамж -25305 м2 талбайг хамааруулжээ.
Цаашид аж ахуйн нэгж байгууллагууд үйлчлүүлэгч, ажилтнуудын гар угаах нөхцөл боломжийг бүрдүүлж, дотоод орчинд 2 цаг тутамд халдваргүйтгэлийн бодистой чийгтэй цэвэрлэгээг хийж, гадна орчны 50 м газрыг тогтмол цэвэрлэж, ахуйн хог хаягдлаа тухай бүр зориулалтын хогийн цэгт ачиж зайлуулах ажлыг хэвшил болгохыг уриалж байна.


















