Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, цогц үзлэг оношилгоо үргэлжилж байна

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны есдүгээр сарын 23-ны өдрийн А/92 дугаар тушаалын дагуу хамтарсан нарийн мэргэжлийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, цогц үзлэг оношилгоо үргэлжилж байна
Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, цогц үзлэг оношилгоо үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны есдүгээр сарын 23-ны өдрийн А/92 дугаар тушаалын дагуу хамтарсан нарийн мэргэжлийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, цогц үзлэг оношилгоо”-г хийж байна.

Өнөөдөр /2019.10.21/ Мэдстоб өрхийн эрүүл мэндийн төвтэй дээрх ажлын хэсэг хамтран Дархан сумын 11,12,13, 15 дугаар багын 15 дээш насны хүн амд “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, цогц үзлэг оношилгоог хийж эхэллээ.

Энэ сарын 25-ны өдрийг хүртэл дээрх үзлэг тус багт хийгдэх бөгөөд энэ үеэр Зүрх судас, мэдрэл, сэтгэц, нүд, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, арьс, бэлгийн замын халдвар, дотор, ахмадын үзлэгийг хийх ажээ. Мөн Элэгний В,С вирус илрүүлэх, Зүрхний цахилгаан бичлэг, дүрс оношилгоо ЭХО, зөөврийн дижитал рентген зураг авах юм байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах