Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халдварт саагийн гурван цэнт вакциныг хэрэглэхгүй

Халдварт сааг устгах төгсгөлийн шатны стратеги төлөвлөгөөний үндсэн үе шат болох саагийн эсрэг гурван цэнтээс хоёр цэнт вакцинд дэлхийн 197 орон шилжиж байгаа билээ.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдварт саагийн гурван цэнт вакциныг хэрэглэхгүй
Халдварт саагийн гурван цэнт вакциныг хэрэглэхгүй. Зураг: МҮОНРТ

Халдварт сааг устгах төгсгөлийн шатны стратеги төлөвлөгөөний үндсэн үе шат болох саагийн эсрэг гурван цэнтээс хоёр цэнт вакцинд дэлхийн 197 орон шилжиж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага Монгол Улсад халдварт саагийн гурван цэнт вакциныг хэрэглэхгүй болсныг баталгаажуулах хөндлөнгийн хяналтыг хийж гүйцэтгэсэн.

Энэхүү хөндлөнгийн хяналтад нийт дархлаажуулалтын нэгжийн 42 хувь буюу 219 нэгж хамрагдаж, баталгаажуулалтын тайланг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Шилжилтийг баталгаажуулах үндэсний хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хугацаанд нь хүлээлгэн өгч, тайлагналаа.

Хуваалцах