Халдварт өвчинтэй тэмцэх, чадавхийг бэхжүүлэхэд суралцлаа
Энэ үеэр МХЕГ-ын дэд дарга Д.Гүньбазар АНУ-ын Хөдөө аж ахуйн газрын харъяа хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын дарга Алфред В Алманза, АНУ-ын мал, амьтан, ургамлын эрүүл ахуйн хяналтын газрын дарга Кевин Ший нартай ажил хэргийн уулзалт хийв.
Мэдээллийн алба

Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж байгаа “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, үр дүнг Дэлхийн банкинд танилцуулах, хэлэлцүүлэх, болон АНУ-ын Хөдөө аж ахуйн департамент, харъяа байгууллагуудад зочилж мал, туршлага солилцох зорилгоор тус улсыг зорьсон танилцах аяллын бүрэлдэхүүнд МХЕГ-ын дэд дарга Д.Гүньбазар, Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний газрын улсын ахлах байцаагч Д.Батжаргал нар ажиллав. Энэ үеэр МХЕГ-ын дэд дарга Д.Гүньбазар АНУ-ын Хөдөө аж ахуйн газрын харъяа хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын дарга Алфред В Алманза, АНУ-ын мал, амьтан, ургамлын эрүүл ахуйн хяналтын газрын дарга Кевин Ший нартай ажил хэргийн уулзалт хийв. Уулзалтын үеэр Д.Гүньбазар Монгол улсын мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг танилцуулж, хүнсний аюулгүй байдал болон мал эмнэлэгийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах төслийн талаар санал солилцлоо. Дээрх байгууллагууд санамж бичиг байгуулах энэхүү төслийг нааштайгаар хүлээн авч шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдэв. Одоогоор дээрх байгууллагын мэргэжилтнүүд санамж бичгийн төсөл дээр ажиллаж байна. АНУ-ын Хөдөө аж ахуйн газрын харъяа хүнсний аюулгүй байдлын хяналтын газар болон Мал, амьтан, ургамлын эрүүл ахуйн хяналтын газартай хамтран ажиллах гэрээ байгуулснаар Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд АНУ-д хүнсний аюулгүй байдал болон мал амьтан ургамал хорио цээрийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, суралцах, харилцан туршлага солилцох боломжтой болох юм.


















