Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл өгнө

Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн өдөр. Энэ өдрийг дэлхий нийт “Дамжигчаар дамжих халдвар буюу хачигт халдвараас урьдчилан сэргийлэе” гэсэн уриан дор тэмдэглэж байна. Учир нь дэлхий дээр жилд тэрбум хүн хачиг, шумууланд хазуулснаас болж өвчилж, нэг сая хүн нас бардаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл өгнө
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл өгнө. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн өдөр. Энэ өдрийг дэлхий нийт “Дамжигчаар дамжих халдвар буюу хачигт халдвараас урьдчилан сэргийлэе” гэсэн уриан дор тэмдэглэж байна. Учир нь дэлхий дээр жилд тэрбум хүн хачиг, шумууланд хазуулснаас болж өвчилж, нэг сая хүн нас бардаг. Харин манай улсын хувьд 2005 оноос хойш хачигт халдвараар 500-аад хүн өвчилж, гурван хүн нас барсан байна.

Түүнчлэн 5-7 сард иргэд хачиганд хазуулах, халдвар авах нь ихэсдэг байна. Тиймээс энэ жилийн дэлхийн эрүүл мэндийн өдрөөр энэ халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл хүргэхээр зорьж байна гэж Эрүүл мэндийн яамны халдварт өвчин судлалын тасгийн дарга н.Эвлэгсүрэн ярилаа.

Мэдрэлийн тогтолцоог гэмтээж, үхэлд хүргэх аюултай хачигт халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Энэ сэдвээр зочинтой хийсэн ярилцлагыг өнөөдөр 18 цагаас нэвтрэх Тусгал мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч сонсоорой.

Түлхүүр үг:Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл өгнө
Хуваалцах