Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халдвартай материалыг орон нутгаас аюулгүй тээвэрлэх чиглэлээр чадавхжуулах сургалт хийж байна

Эрүүл Мэндийн Яамнаас коронавируст халдвар (COVID-19)-ын эрт илрүүлэг, оношлогооны чадавх, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн лабораторийн эмч,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдвартай материалыг орон нутгаас аюулгүй тээвэрлэх чиглэлээр чадавхжуулах сургалт хийж байна
Халдвартай материалыг орон нутгаас аюулгүй тээвэрлэх чиглэлээр чадавхжуулах сургалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл Мэндийн Яамнаас коронавируст халдвар (COVID-19)-ын эрт илрүүлэг, оношлогооны чадавх, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн лабораторийн эмч, чанарын менежер, халдвар судлаач нарт зориулсан “Халдвартай материал, оношлогооны сорьц, биобэлдмэл тээвэрлэх журам” (Эрүүл мэндийн сайд болон Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаал-2020.08.26-ны А410/А165)-ыг танилцуулах 2 өдрийн сургалтыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Сургалтаар SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээнд сорьц авах техник, сорьц авахаас шинжилгээ хийх хүртэлх хугацааны халдварын хяналт сэргийлэлт, мөн шинэ журмын дагуу орон нутгаас сорьцыг хэрхэн зөв, чирэгдэлгүй тээвэрлэх талаарх мэдлэгийг эмч мэргэжилтнүүдэд олгоно.

Эх сурвалж: Монгол дахь ДЭМБ

Хуваалцах