“Халдвартын эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан” гэх дуудлага иржээ
Өнөөдөр БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ХӨСҮТ-өөс "Халдвартын эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан байна" гэх дуудлага иржээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ХӨСҮТ-өөс "Халдвартын эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан байна" гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Цагдаагийн болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид яаралтай хэргийн газар очиж ажиллахдаа эмнэлгээс “Тэсрэх аюултай” гэх бичигтэй хайрцаг олсон байна. Түүний дотор тэсрэх бодис бус элдэв зүйлс байсан бөгөөд үүнийг мэргэжилтнүүд “Хүүхдүүд тоглож байсан тоглоом байх” гэж тодорхойлсон ажээ.
Цагдаагийн байгууллага эмнэлэгт хайрцаг тавьсан этгээдийг эрэн сурвалжилж байна.


















