Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Халдвартын эцсийн зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр өөрчлөлт орно

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эцсийн зогсоолын авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхээр болжээ. Тодруулбал, /Нямьяанжугийн гудамжнаас зүүн тийш ХӨСҮТ-ийн эцсийн зогсоол хүртэл/ авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил ирэх даваа гараг буюу энэ сарын 30-ны өдрөөс эхлэх аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдвартын эцсийн зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр өөрчлөлт орно
Халдвартын эцсийн зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр өөрчлөлт орно. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эцсийн зогсоолын авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхээр болжээ. Тодруулбал, /Нямьяанжугийн гудамжнаас зүүн тийш ХӨСҮТ-ийн эцсийн зогсоол хүртэл/ авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил ирэх даваа гараг буюу энэ сарын 30-ны өдрөөс эхлэх аж.

Тус замыг энэ сарын 30-ны орой 23:00 цагаас хааж долоодугаар сарын 03-ны өглөө 06:00 цагт нээх юм. Иймд дээрх зам засварын ажилтай холбогдуулан тус замаар зорчдог нийтийн тээврийн Ч:41, Ч:64, Ч:78, Ч:80 чиглэлүүдийн хөдөлгөөнд өөрчлөлт орохоор болжээ.

Хуваалцах