Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халдвартын тасагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Энэ сарын 5-нд Мэндцэцэн ӨЭМТ-д сайн дураараа үзлэг шинжилгээнд хамрагдаж, Ухань хотоос ирсэн гэдгээ холбогдох албаныхан мэдээллэсэн иргэн Б-г ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарласан. Ингэхдээ шинэ коронавирусий

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдвартын тасагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ
Халдвартын тасагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 5-нд Мэндцэцэн ӨЭМТ-д сайн дураараа үзлэг шинжилгээнд хамрагдаж, Ухань хотоос ирсэн гэдгээ холбогдох албаныхан мэдээллэсэн иргэн Б-г ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарласан. Ингэхдээ шинэ коронавирусийн шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д хоёрдугаар сарын 6-нд 01 цаг орчимд хүргүүлсэн. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гардаг. Тэгвэл "Шинжилгээний хариу сөрөг гарч, шинэ коронавирусын халдваргүй болох нь тогтоогдсон" болохыг дөнгөж сая Орхон аймгийн ЭМГ-ын дарга Ц.МӨНХЦЭЦЭГ дуулгалаа.

Иймд ард иргэд урьдчилан сэргийлэх амны хаалт, ариутгалыг тогтмол хэрэглэж, тайван байхыг зөвлөж байна.

Хуваалцах