Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Халдварын голомт бүхий байршлуудад халдваргүйтгэл хийж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халдварын голомт эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдварын голомт бүхий байршлуудад халдваргүйтгэл хийж байна
Халдварын голомт бүхий байршлуудад халдваргүйтгэл хийж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халдварын голомт эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар халдварын голомт, болзошгүй байршлууд, хүн ихээр төвлөрч буй автобусны буудал, тоглоомын талбайг халдваргүйтгэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Өнөөдөр Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Олимпын гудамж, I төрөх эмнэлэг, “УБ Сонгдо” эмнэлэг, Чингэлтэй дүүргийн VI хорооны голомт хамгаалалт гарсан 23, 39А, 44, 50, 51, 52, 61, 62-р байр, VI хорооны Өрхийн эмнэлэг, Баянгол дүүргийн 25-р хороо, “Голден парк” хотхон зэрэг байршилд таван автомашинаар халдваргүйтгэл хийлээ. Маргаашаас үргэлжлүүлэн халдвар их бүртгэгдэж буй бүсүүдэд халдваргүйтгэх ажил зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Хуваалцах