“Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр туршлага солилцох уулзалт” зохион байгууллаа
Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв, ЭМГ-ын мэргэжилтнүүд хамтран “Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр туршлага солилцох уулзалт”-ыг Цагаанчулуут сумын Эрүүл мэндийн төвд энэ сарын 26-нд зохион байгуулласан байна.
Мэдээллийн алба

Бүсийн уулзалтад Цагаанчулуут, Цагаанхайрхан, Отгон, Шилүүстэй, Алдархаан сумын Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, лаборант, ариутгагч, үйлчлэгч нарыг хамруулан “Тарваган тахал өвчний эмнэлзүйн оношлогоо, голомтод авах арга хэмжээ, халдваргүйтгэл, халдварт өвчин гарах эрсдлийн үед авах арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хамгаалах өмсгөл өмсөх, тайлах талаар үзүүлэх сургалт хийж, өртөөчилсөн асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулжээ.