Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халиа дошин үүсдэг хэсгүүдэд ус зайлуулах хоолой хийхийг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүсийн хамт Чингэлтэй дүүргийн 17-р хороонд ажиллалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халиа дошин үүсдэг хэсгүүдэд ус зайлуулах хоолой хийхийг үүрэг болгов
Халиа дошин үүсдэг хэсгүүдэд ус зайлуулах хоолой хийхийг үүрэг болгов. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүсийн хамт Чингэлтэй дүүргийн 17-р хороонд ажиллалаа. Тус хорооны нутаг дэвсгэр дээрх үерийн хамгаалалтын далангийн ус гаргах гаргуур дүүрч, хөлдсөний улмаас түүгээр урсаж байсан байнгын урсацтай булгийн ус халисан байна.

Уг асуудлыг шийдвэрлэхээр Геодези усны барилга байгууламжийн газрын “Шуурхай бригад” ухалт хийж байна. Улмаар автомашины орц гарцыг чөлөөлж, хоолой суурилуулна гэдгийг Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон Хотын инженерийн байгууламжийн хэлтсийнхэн хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөрсний болон булгийн усны эхтэй газруудад халиа дошин үүсэхээс сэргийлж, заавал ус зайлуулах хоолой хийж байх үүргийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болголоо.

Хуваалцах