Халиа, дошин үүссэн хэсэгт шуудуу татаж байна
Цаг агаар дулаарсны улмаас Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хорооны зарим хэсгийн голын ай сав дагуу суурьшсан айлууд шар усны үерт өртөх, далан сувгаас ус хальж халиа,
Мэдээллийн алба

Цаг агаар дулаарсны улмаас Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хорооны зарим хэсгийн голын ай сав дагуу суурьшсан айлууд шар усны үерт өртөх, далан сувгаас ус хальж халиа, дошин гүйсэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Шар усны үерийн нөхцөл байдал үүссэн байршлуудад Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд болон Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, хорооны Ажлын алба газар дээр нь ажиллаж, холбогдох арга хэмжээг авч байна.

Дүүргийн 20 дугаар хороо Цолмонгийн хэсэг дэх халиа, дошин үүссэн 200 м газарт айлуудыг шар усны үерт өртөхөөс хамгаалах суваг, шуудуу татах ажлыг хийж байна. Мөн 18 дугаар хороо Бэлхийн 48, 49-р гудамжны 300 м газарт суваг, шуудуу татна. Цаашид мэргэжлийн байгууллага шар усны үерийн эрсдэлээс хамгаалах инженерийн байгууламж, ус зайлуулах суваг, хоолой тавих нэн шаардлагатай байгаа юм.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ


















