Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Халим судлалыг шинэ түвшинд хөгжүүлэв

дээрх аргыг ашиглан далайн бусад амьтныг ч амьдад нь судлах боломжтойг мэргэжилтнүүд онцолжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халим судлалыг шинэ түвшинд хөгжүүлэв
Халим судлалыг шинэ түвшинд хөгжүүлэв. Зураг: МҮОНРТ

Дани улсын эрдэмтэд Балтын тэнгис дээгүүр дрон нисгэж, халимын зураг авчээ. Судлаач Фредрик Кристиансенаар ахлуулсан тус багийнхан амьд халимын биеийн хэмжээ, жин зэргийг гэрэл зургаас харж, нарийвчлан судалсан аж.

Урьд нь халимын биеийн хэмжээг үхсэн үед нь л тодорхойлох боломжтой байсан бол өдгөө амьдралын онцлог, биеийн өсөлт, хөгжил хэрхэн явагддагийг судлах, агнуурт үрэгдэхээс сэргийлэх зэрэг олон боломж бүрдэж байгаа аж.

Түүнчлэн дээрх аргыг ашиглан далайн бусад амьтныг ч амьдад нь судлах боломжтойг мэргэжилтнүүд онцолжээ.

Хуваалцах