Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халиун буга агнан мах, эд эрхтэнг нь тээвэрлэж явсан гэмт хэргийг илрүүллээ

Уг гэмт хэргийг иргэн Б үйлдсэн болохыг илрүүлж бугын арьс, эвэр, мах, буу, хутга, сүх зэргийг хураан авчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халиун буга агнан мах, эд эрхтэнг нь тээвэрлэж явсан гэмт хэргийг илрүүллээ
Халиун буга агнан мах, эд эрхтэнг нь тээвэрлэж явсан гэмт хэргийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймагт дахь Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан алба хаагчид тус аймгийн аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Бага хөеөт гэх газарт энэ сарын 5-6-нд шилжих шөнө Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг агнан мах, эд эрхтэнг нь тээвэрлэж явсан гэмт хэргийг илрүүлжээ. Уг гэмт хэргийг иргэн Б үйлдсэн болохыг илрүүлж бугын арьс, эвэр, мах, буу, хутга, сүх зэргийг хураан авчээ.

Ташрамд дуулгахад, Эрүүгийн хуулийн 24.5-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Хуваалцах