Халиун бугын тоо толгой 20 жилийн дотор 92 хувиар буурчээ
Биологийн хүрээлэнгээс 1986 онд нийт 115000 км2 нутагт 130000 толгой халиун буга байна гэж тогтоож байсан бол 2004 онд ердөө 8000-10000 бодгаль болж 20 хүрэхгүй жилийн дотор тоо толгой нь 92 хувиар буурсан
Мэдээллийн алба

Халиун бугын тархац манай орны ойн бүсийн хилтэй тохирох боловч олон янзын амьдрах орчинд амьдарч чадна. Тархцын янз бүрийн хэсэгт бугын амьдрах орчин нас, хүйсээр ялгаатай байна.
Биологийн хүрээлэнгээс 1986 онд нийт 115000 км2 нутагт 130000 толгой халиун буга байна гэж тогтоож байсан бол 2004 онд ердөө 8000-10000 бодгаль болж 20 хүрэхгүй жилийн дотор тоо толгой нь 92 хувиар буурсан байна. Мөн тоо толгой нь буурахад хууль бус агнуур, амьдрах орчны доройтол нөлөөлж байна гэж үзжээ.
Сүүлийн жилүүдэд халиун бугын тоо толгой манай орны газар бүрт өсөх хандлагатай байгаа. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор халиун бугыг (Cervus elaphus) ховор амьтны жагсаалтад оруулсан ба зөвхөн тусгай зөвшөөрлөөр агнадаг. Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглодог.



















