Халх гол, Хэрлэн гол, Буйр нуурын эко системийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана
Улсын Ерөнхий прокурорын өгсөн үүргийн дагуу Монгол Улс, БНХАУ-ын хил залгаа аймаг, хотын прокурорын газруудын хооронд хамтран ажиллах хэлэлцээр байгуулах уулзалтыг
Мэдээллийн алба

Улсын Ерөнхий прокурорын өгсөн үүргийн дагуу Монгол Улс, БНХАУ-ын хил залгаа аймаг, хотын прокурорын газруудын хооронд хамтран ажиллах хэлэлцээр байгуулах уулзалтыг 2019 оны зургаадугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд Дорнод аймагт амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын Дорнод аймгийн прокурорын газар, БНХАУ-ынӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ардын прокурорын газрын хооронд хоёр улсын хил дамнан урсах Халх гол, Хэрлэн гол, Буйр нуурын эко системийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан юм.
Энэхүү уулзалтад БНХАУ-ынӨМӨЗО-ны Ардын прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Жэн Жин Цунь, Орчуулгын газрын дарга ХөШиГө, Хөлөнбуйр хотын Ардын прокурорын газрын Ерөнхий прокурор Жан Шяо Хун, Хөх Хотын Ардын прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч ЦаоЗи Ган, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга Зүүн хошууны Ардын прокурорын газрын ерөнхий прокурор ТүБүШин, Шинэ Барга Баруун хошууны Ардын прокурорын газрын ерөнхий прокурор н.Мөнхжаргал, урилгаар Монголын Прокуроруудын Холбооны гүйцэтгэх захирал Ц.Батболд, холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Пүрэвжав нар оролцлоо.
Мөн уулзалтын үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зочдыг хүлээн авч хүрээлэн байгаль орчныг хоёр аймгийн хэмжээнд хэрхэн хамгаалж ажиллах талаар харилцан санал солилцов гэж Доррнод аймгийн Прокурорын газраас мэдээллээ.


















