Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
“Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсэд малын удмын сан, бүртгэлжүүлэлт, шилжилт хөдөлгөөн болон мал эмнэлгийн хяналтын тогтолцоо олон улсын жишигт нийцсэнээр ажиллаж, тариалалтыг хөрсний элэгдэл, эвдрэл багатай технологиор хийх бөгөөд тэнд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих юм. Түүнчлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн үүц болсон Халх гол сумын газрыг улсын тусгай хэрэгцээнд хамруулах юм байна. Тогтоолын төсөлд “Халх гол” чөлөөт бүс олон улсын худалдааны хорио цээртэй мал, амьтны халдварт өвчнөөс ангид, эрүүл бүс байх, чөлөөт бүсэд тэг технологийг ашиглан тухайн бүс нутагт туршиж, баталгаажсан сортын үрээр тариалалт хийх, чөлөөт бүсэд үйлдвэрлэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах бүтээгдэхүүн байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн, генийн өөрчлөлтгүй байх зэрэг зарчмыг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байсангүй. Ингэснээр тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг 100 хувиар дэмжлээ.

Хуваалцах