Халх голыг чөлөөт бүс болгох шийдвэрийг эргэж харах хэрэгтэй гэв
УИХ-ын тогтоолоор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахаар болсон. Сонгогдсон нийт 500 мянган га газрын байгаль хамгааллын асуудлыг зайлшгүй хэлэлцэж, уг шийдвэрийг дахин нэг харах шаардлагатай гэж нутгийн иргэд болон төрийн бус байгууллагын төлөөлөл үзэж байна.
Мэдээллийн алба

Учир нь Халх голын сав газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгохын тулд 500 мянган га газрыг хашихаар болсон нь малын бэлчээр, малчдын амьдрах газрыг үгүй хийх эрсдэл бий болно гэж судалгааны багийнхан үзэж байна. Харин хөрс судлаачдын хийсэн тандалт судалгаагаар чөлөөт бүс байгуулахын тулд хөрс хөндөх асуудал яригдаж байгаа нь байгальд олон сөрөг нөлөөтэй хэмээн ярьсан юм.