Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Халхалттай гүйлтийн 400 метрийн зайд шинэ дэлхийн аварга төрлөө

400 метрийн зайн халхалттай гүйлтийн шигшээ уралдаан болж, Норвеги улсын 21 настай залуу тамирчин Карстен Вархолм 48.35 секундын амжилтыг үзүүлж, анх удаа дэлхийн аварга боллоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халхалттай гүйлтийн 400 метрийн зайд шинэ дэлхийн аварга төрлөө
Халхалттай гүйлтийн 400 метрийн зайд шинэ дэлхийн аварга төрлөө. Зураг: МҮОНРТ

Спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн ДАШТ 6 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ сарын 4-ний өдөр эхэлсэн 2017 оны ДАШТ нийтдээ 10 өдрийн турш үргэлжилж, зай төрөл тус бүрийн медалийн эзэд тодрох юм. Ингээд та бүхэндээ ДАШТ-ий 6 дахь өдрийн тэмцээн уралдаануудыг тоймлон хүргэе.

Дэлхийн аваргын тэмцээний 6 дахь өдөр эрэргтэйчүүдийн 400 метрийн зайн халхалттай гүйлтийн шигшээ уралдаан болж, Норвеги улсын 21 настай залуу тамирчин Карстен Вархолм 48.35 секундын амжилтыг үзүүлж, анх удаа дэлхийн аварга боллоо. Түүний хувьд өнгөрсөн жил 23 хүртэлх насны ЕАШТ-д энэ зайн аваргаар тодорч байсан амжилттай.

Хуваалцах