Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Халхгол, Баянтүмэн суманд гарсан хээрийн түймэрт 4400 га талбай өртжээ

Дорнод аймгийн Халхгол, Баянтүмэн суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд хээрийн түймэр гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халхгол, Баянтүмэн суманд гарсан хээрийн түймэрт 4400 га талбай өртжээ
Халхгол, Баянтүмэн суманд гарсан хээрийн түймэрт 4400 га талбай өртжээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Халхгол, Баянтүмэн суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд хээрийн түймэр гарчээ.

Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, бүрэн унтраалаа.

Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар 4400 га талбай өртжээ.

Дорнод аймгийн нутгаар салхи, шуургатай байгаа тул иргэн бүр сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах