Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халхгол сумаас олдсон олдвор савагт хирсийнх болох нь тогтоогджээ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэн А.Цэрэндонров Буйр нуурын хөвөөнөөс өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт аварга том амьтны гавлын яс олсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халхгол сумаас олдсон олдвор савагт хирсийнх болох нь тогтоогджээ
Халхгол сумаас олдсон олдвор савагт хирсийнх болох нь тогтоогджээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэн А.Цэрэндонров Буйр нуурын хөвөөнөөс өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт аварга том амьтны гавлын яс олсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус олдворын зургийг сумын “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэн Монголын Палеонтлогийн хүрээлэнд илгээн танилцуулсан. Мэргэжилтнүүд зургийг шинжилж үзээд 15-20 мянган жилийн өмнө 4 дэх галавын үед амьдарч байсан савагт хирсний толгойн хэсэг болохыг тогтоожээ.

Энэхүү олдворыг Халхгол сумын “Ялалт” музейд хадгалахаар болсон бөгөөд ясыг нь бэхжүүлэх зөвлөмжийг хүргүүлсэн байна.Мөн олдвор олдсон Буйр нуурын зүүн урд Нарины нуурын баруун тал орчмын 15 м эргийн дор ирэх хавраас Палеонтлогийн хүрээлэн малтлага хийхээр болжээ.

Түлхүүр үг:Халхгол сумаас олдсон толгойн ясыг Савагт хирсийнх болохыг тогтоожээ
Хуваалцах