Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халхгол суманд олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун, ОХУ-ын ӨБХ-ын их сургуулийн захирал доктор, профессор В.В.Кузнецов тэргүүтэй 20 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байгаа бөгөөд гадаад, дотоодын 80 гаруй зочин ирсэн байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халхгол суманд олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
Халхгол суманд олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Зураг: МҮОНРТ

“Халхын голын дайн-80” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Дорнод аймгийн Халхгол суманд өнөөдөр эхэллээ. Уг хуралд ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун, ОХУ-ын ӨБХ-ын их сургуулийн захирал доктор, профессор В.В.Кузнецов тэргүүтэй 20 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байгаа бөгөөд гадаад, дотоодын 80 гаруй зочин ирсэн байна.

“Халхын голын дайн-80” хурлыг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Халхгол сумын Ялалт музей санаачилж, дээрх түүхт ойг Дорнод аймагт Зохион байгуулах хороо, Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, Ялалт музей хамтран зохион байгуулж байгаа аж.

Хуваалцах