Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэцэг өргөх ёслол боллоо

БНМАУ-ын хилийн 7 дугаар заставыг 1939 оны тавдугаар сард 15-нд японы нисэх онгоц бөмбөгдсөн бөгөөд 28-ны үүрээр японы 40 орчим онгоц манай цэргийн байршлыг бөмбөгдөн, давшилтад орсноор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэцэг өргөх ёслол боллоо
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэцэг өргөх ёслол боллоо. Зураг: МҮОНРТ

БНМАУ-ын хилийн 7 дугаар заставыг 1939 оны тавдугаар сард 15-нд японы нисэх онгоц бөмбөгдсөн бөгөөд 28-ны үүрээр японы 40 орчим онгоц манай цэргийн байршлыг бөмбөгдөн, давшилтад орсноор Халхын голын район дахь байлдаан эхэлж, 1939 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, Москвагийн цагаар 02.00 цаг, Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагт гал зогсоосноор Халхын голын дайн Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн ялалтаар дууссан юм.

Энэхүү түүхт байлдааны 80 жилийн ой энэ онд тохиож байна. 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан энэ сарын 26-ны өдөр “Эх орны дайны баганат хөшөө”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиргааны өмнөх жанжнуудын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.

Үүнд ЗХ-ний 186-р ангийн офицер бүрэлдэхүүнээс гадна аймгийн удирдлага, Цэргийн штаб, ЗДТГ болон төрийн байгууллагын албан хаагчид, Халхын голын байлдаанд оролцож явсан ахмад дайчид болон Дархан хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрын дэд консул Дмитрий Николаевич Кузнецов нар оролцлоо. Дараа нь “Уурхайчин” соёлын ордонд Халхын голын байлдантай холбогдолтой гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов гэж Орхон аймгийн мэдээллийн төвөөс мэдээллээ.

Хуваалцах