Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдаан зарлалаа

Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвийн “Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдааныг зарлажээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдаан зарлалаа
“Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвийн “Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдааныг зарлажээ. Тус уралдааны удирдамжийг хүргэж байна.

Уралдаанд оролцогч гэрэл зураг сонирхогчид, чөлөөт уран бүтээлчид өөрийн бүтээлийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүргүүлнэ. Түүнчлэн бүтээлийн уран сэтгэмж ба зурагчны авьяас чадварыг харгалзан үзэж, шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулан санал авах журмаар 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ялагч нарыг тодруулна.

Оролцогч бүр өөрийн 5 хүртэлх бүтээлийг m.khaliun@unesco.mn цахим хаягаар эсвэл НҮБ-ын байрны 102 тоотод хүргүүлнэ.

Гэрэл зурагт тавигдах техникийн нөхцөл:

  • Зургийн нэр, тайлбарыг товч бөгөөд тодорхой бичсэн байх;

  • Гэрэл зураг 40 см х 30 см DPI 600 хэмжээтэй байх эсвэл RAW файл бол JPG формат руу хөрвүүлсэн байх;

  • Өөрийн нэр, холбогдох дугаарыг бичсэн байх;

  • Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авахгүй.

Шагнал:

  • Тэргүүн байр - өргөмжлөл, мөнгөн шагнал (500.000 төгрөг)

  • Дэд байр - өргөмжлөл, мөнгөн шагнал (300.000 төгрөг)

  • Гутгаар байр - өргөмжлөл, мөнгөн шагнал (200.000 төгрөг)

Ташрамд дуулгахад, Соёлын биет бус өвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://unesco.mn/mn/soyol/soyoliin-biyet-bus-uv/ холбоосоор орж авах мөн дээрх уралдаантай холбоотой мэдээллийг 70105652 утсаар лавлах боломжтой.

Хуваалцах